Улсын харцага Г.Ганхуяг: Мөнхбаатар арслан ямар том том гэмтэлтэй, яаж гүрийж шаналж барилддагийг та нар мэдэхгүй

14485_482

Наадмын дараахан улсын арслан Х.Мөнхбаатар 5-ын давааны өмнөхөн утсаар ярьж буй зураг цахим орчинд тарж найраа хийсэн, найрааны начин төрүүлдэг зэргээр элдвээр цоллуулсан.

Хоймор нутгийн алдарт хүчтэнүүдийн нэг Х.Мөнхбаатар арслан Солонгос улсад хагалгаанд орж, эмчлүүлж байгаа аж.

Түүний талаар улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа ийн бичсэн байна.

“Мөнхбаатар арслан ямар том том гэмтэлтэй, яаж гүрийж шаналж барилддагийг, ямар аймаар доозоор өвчин намдаагч хэргэлдгийг нь та нар мэдэхгүй ээ. Хүнд гэмтлээс болоод хоёр удаа гадаадад норкозтой хагалгаанд орлоо. Нутгийн Зөвлөлөөс шагнаж мялаасан нэртэй байрны лизингийн өр, гурван хүүхдийн сургалтын төлбөр нтр гээд ямар ч татаасгүй бор зүрхээрээ зүтгэж байгаа арслан маань гэмтлээ эмчлүүлж амжихгүй амьдралын төлөө барилдаж зүтгэсээр байгаад улам хүндрүүлж сэдрээснээс энэ шүү дээ. Хэн ч эмчилгээнд нь тус нэмэр болсонгүй? Шударга барилдаад унахад нь л найраа хийлээ гэж гомдоосоор байгаа. Харин ч энэ хүн шударга барилдаж өндөр дээд цол авахын төлөө хөдөлмөрлөөд хувийн бизнес ч хийсэнгүй, найраа ч хийсэнгүй. Энэ жилийн наадмын 5-н даваанд утсаар ярихдаа ямарч найраа яриагүйээ. Уясан морь нь улсын наадамд эхний 3т давхиад сэтгэл санаа нь тэнд хамт явсан юм.. Бусад арслангуудыг хар даа?? Мөнхбаатар арслан хэдэн начин төрүүлсэн байна? Шударга барилдаад 10 шөвгөрцөн хүнтэй та нар юу яринам бэ?? Том хөдөлмөр шүү дээ. Бас хэдэн удаа луйвардуулж уналаа даа.. Аймаг аймгаараа талцаад, хэдэн бөхчүүдээ магтаж муулж бузарлаад.. Хов базсан хэдэн хүүхнүүд шиг л байдагшд. Энэ л начин болно, энэ л сайн бөх гэнэ. Начин болчихоор нь л найраа хийсэн, тэдийг өгсөн, тэдийг авсан гээд шааж өгөхийг нь яана. Өөрсдийгөө хууртагдсан мал болгож харах тийм гоё юмуу? Далдыг хардаг болчихсон. Энэ муухай ярианаас болж хэдэн бөх дэмждэг компаниасаа хөөгдсөн гээч.. Мэдээж шүү дээ хэдэн жил уураг эм тариагаар нь туслаж, амьдрал орон гэрийг нь өөд нь татаад байхад найраа хийж мөнгө авлаа гээд захирал нь хүн л юм чинь гомдож л таараа. Яс юман дээр яс үзээл, гэмтэж бэртээл унасан байдаг л байхгүй юу. Хов базахаа больчихвол сүртэй юмсан эрчүүдээ.. Бусдад дандаа буян бодож, байгаагаа тараагаад баясгалантай инээж явдаг дүү минь хурдан эдгээрэй. Үнэн хүчээ гайхуулж, уран сайхан дэвээгээрээ бөхдөө хайртай Монголчуудаа баярлуулсаар бөхийн ногоон дэвжээндээ эрэмгийхэн эргээд ирээрэй..

Жич: МҮБХолбоо хэл ам өс хонзонгоо мартаад Үндэсний бөхөөс гадна Жудо, Самбо, Кураш бөхөөр ДАШТ, АТАШТэмцээн, Азийн тоглолт, ОУ-н том тэмцээнүүдээс эх орондоо медаль авчирсан амжилтыг нь үнэлж төр засагт тодорхойлолт гаргаад өгөөсөй..” гэсэн байна.

Юутай ч хүчит арслан маань хурдхан эдгэж зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж, бөхөд хайртай Монгол түмнээ баярлуулж явахыг хүсье.

11891110_876256245801705_4499175213341593385_n 11863370_876256249135038_8492000358529516311_n

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …