Уран барилдаант, улсын заан их дэвжээгээ орхин оджээ

12036960_528182147336657_5977977516181964879_nМонгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ “Ховдын Бямбадорж” нэрээрээ уран хурц барилдаанаараа шуугиулан олон жил түмнээ баясгасан Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж өвчний улмаас таалал төгсжээ.

Ч.Бямбадорж нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул бөгөөд 1964 онд төржээ.

Тэрээр 1989 онд 5 давж улсын начин цол хүртээд ирэх жил нь буюу 1990 онд цолоо баталжээ.

1994 онд 7 давж улсын заан цолд хүрсэн. 1997 онд 5 давж шөвгөрчээ.

Бөхийн дэвжээнээ уран хурц барилдаанаа үзэгч түмнээ баясгаж явсан хүчит заанаас гадна олон аавын хүүг бөхийн замд татан оруулсан багш байсан юм.

Зөвхөн үндэсний бөхөөр хичээллэн амжилт гаргаад зогсохгүй 1990 онд чөлөөт бөхийн төрөлд Азийн наадмын хvрэл медаль хүртсэн хүчтэн юм.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харъяа Хангарьд спорт клубын үндэсний бөхийн дасгалжуулагч багш, Ховд аймгийн Чандмань сумын харъяат МУ-ын заан, чөлөөт бөхийн ОУХМ Ч. Бямбадоржийг их дэвжээ, эгэл олон нь үүрд дурсан хүндэтгэх болно.

Талийгаачийн ар гэр,төрөл төрөгсдөд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан …