Богд хайрханы хишиг барилдаан боллоо

db8103b85514e474e09d27573f86f6e2Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан энэ намрын анхны хишиг барилдаан амжилттай, сайхан болж өндөрлөлөө. Энэхүү Богд хайрханы хишиг барилдаанд улсын цолтой 25, аймаг, цэргийн арслан 54, аймаг, цэргийн заан 17, аймаг, цэргийн харцага 24, аймаг, цэргийн начин 61, залуу бөх 75 гээд нийт 256 хүчтэн уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсан байна.

Тэгвэл тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж, Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын заан Д.Баасандорж нар тус тус шалгарчээ.

Түүнчлэн хишиг барилдаан бүрт тодруулдаг хоёр азтанг ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Хан-Уул дүүргийн хүндэт иргэн, улсын арслан Д.Ганхуяг нар тодруулж, тус бүрт нь 500,000 төгрөгийг гардуулан хамтдаа патериа даруулж, амжилт хүссэн байна.

Мөн энэ үеэр Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж буй АПУ ХК, Атар-Өргөө ХК, МҮБХ, Өмнөговь аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олонд дурсгалын зүйл гардуулсан аж.

c6422d967a91fe2c7a994e01113cfdb6 427cc55f9a412893015add00fcd8fb8f 44dde471be3457d1d7b1617a421d98c1 4e1d2b2fc791ffdfa75760e73165a81d

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …