Увс аймгийн сумдын 90 жилийн ойн баяр наадмын түрүү бөхчүүд хэн байв

30f71e0853c3110c9608b6ed3bcc072eӨнгөрсөн амралтын өдрүүдэд  түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Увс аймгийн  Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумдын наадам сайхан болж өнгөрчээ. Ингээд наадмын бөхийн мэдээг хүргэж байна.

Завхан сум: Аймгийн хурц арслан Жаргалбаяр, шинэхэн аймгийн арслан Цэ.Мөнхбаяр нараар манлайлуулсан Завхан, Ховд аймгийн аймгийн цолтой бөхчүүд зодоглосон 128 бөхийн барилдаанд Аймгийн арслан Цэ.Мөнхбаяр түрүүлж, Хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэжээ.

Давст сум: Улсын үлэмж бадрах арслан П.Бүрэнтөгс, начин Баасанхүү нараар манлайлуулсан 128 бөхийн барилдаанд Бүрэнтөгс арслан түрүүлж улсын начин Т.Баасанхүү үзүүрлэж, аймгийн харцага Эрхэмбаяр, аймгийн начин Юмжаргал нар шөвгөрчээ.

Хяргас сумын сургуулийн 90 жил: Улсын начин С.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Цо.Мөнхбаяр үзүүрлэжээ.

Сагил сум: Улсын харцага А.Бямбажав түрүүлж, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэж, улсын начин Насандэлгэр, аймгийн арслан Бямба-Очир нар шөвгөрчээ.

Малчин сум: Аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэжээ. Дашрамд Гантулга Содномдоржийн хүргэн ах нь ажээ. Энэ хоёр бөх улсын наадмын 4-ийн даваанд оноолтоор таарч Содномдорж давсан билээ.

Түргэн сум:  Улсын арслан Н. Батсуурь, харцага Өсөх-Ирээдүй, шинэхэн нутгийн начин Б. Энхбаяр нарын 128 бөхийн барилдаанд Энхбаяр начин түрүүлж, Батсуурь арслан үзүүрлэж, Өсөх-Ирээдүй харцага, аймгийн арслан Б.Ганзориг нар шөвгөрчээ.

Тариалан сум: Улсын заан Д.Бумбаяр, харцага Ч.Чулуунбаатар, харцага Бат-Орших нараар манлайлуулсан 128 бөхийн барилдаанд Чулуунбаатар харцага түрүүлж Бумбаяр заан үзүүрлэж, Бат-Орших харцага, аймгийн начин Энхсаруул нар шөвгөрчээ. Яагаад хоёр хөгшин бөх түрүүлэх ёстой болсныг өөрсдөөс нь асуух нь зөв байх аа.

Бас яагаад нутгийн бөх худлаа ч хамаагүй түрүүлэх ёстойг бас л өөрсдөөс нь асуух нь зөв байх. Уг нь үзэгч олон үнэн зөв, уран хурц барилдаан үзэхийг хүссэн биз ээ.

Эх сурвалж: uvsnutag.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …