Н.Батзаяа: Дархан аварга намайг бодоход хашир туршлагатай хүн шүү дээ

4399Тулгар төрийн 2224, Их Монголын Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн бөхийн барилдааныг бөх сонирхогчид өөр, өөрийнхөөрөө дүгнэж, таавар уралдуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд “таавар төөрүүлсэн бөх”-өөр нэрлэгдээд байгаа Улсын харцага Нямаагийн Батзаяатай цөөн хором ярилцлаа. Тавын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяраар давж, начин цолоо баталж, зургаагийн даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү Улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулж, зааны даваанд энэ жилийн наадмын үзүүр  Улсын арслан П.Бүрэнтөгсөд унасан юм.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ЦЕГ-ын 805 дугаар ангийн бөх, Монгол Улсын Харцага Нямаагийн Батзаяа өчигдөр Цагдаагийн хошууч цол хүртсэн билээ. Шинэхэн харцага Цагдаагийн хошууч цолоо гардаад байхад нь ярилцсанаа хүргэж байна.

batzaya-Улсын харцага цол, мөн Цагдаагийн хошууч цол хүртсэнд давхар баяр хүргье?

-Баярлалаа. Миний спортын гараа бол Цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Дотоодын цэрэг гэж байхад дэд ахлагч цолтойгоор ороод одоо Дотоодын цэрэг маань Цагдаа руу шилжсэн. Ингээд Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хошууч цол хүртлээ явж байгаадаа баяртай байна. Энэ газар миний амьдралын хамгийн том тулах газар байсан даа.

-Өнгөрсөн жилийн наадмаар Улсын гарьд Ш.Жаргалсайхан начин цолтой байхдаа үзүүрлэж, бөх сонирхогчдын тааврыг будлиулж байсан. Энэ жилийн наадамд таныг бас таавар төөрүүлсэн бөх гэж нэрлэж байна?

-Энэ жилийн наадам их сайхан боллоо. Жил жилийн наадамд таашгүй барилдаанууд гардаг. Тэрний адилаар л барилдлаа. Бэлтгэл сургуулилтаа сайн хийлээ. Улсын харцага цол хүртсэндээ баяртай байна.

-Сүүж уулынхан их сайхан наадлаа?

-Тэглээ. Ховдынхоо бөхчүүдтэй, Завхан, Дорнод, Хөвсгөлийн бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлдээ гарсан. Нутгийн Ховд дэвжээний тэргүүн Пүрэвдорж ах маань их сайхан дэмжиж Сүүж ууландаа сар гаруй бэлтгэл хийсний ачаар ийм том цолонд хүрлээ.

-Дархан аварга Г.Өсөхбаяртай хийсэн барилдаанууд үзэгчдийг шуугиулсан, бас маргуулсан барилдаанууд байлаа. Та юу гэж бодож байна?

-Дархан аваргатай маргасан зүйл бол миний хувьд байхгүй. Барилдааны явцад хүний сэтгэл хөдлөл гарч байсан болов уу гэхээс тэр том аваргатай маргана гэж юу байхав. Үзэгчид яаж хүлээж авсныг би сайн мэдэхгүй байна.

-Дархан аваргатай барилдах үеийн сэтгэлзүй ямар байв?

-Дархан аварга хүн чинь намайг бодоход дөрөв түрүүлчихсэн, хашир туршлагатай хүн шүү дээ. Ямар ч байсан алдааг нь л хайж барилдсан даа.

-Унасан ч, давсан ч та инээж харагдсан. Энэ таны зан уу?

-Энэ бол спортын хамгийн том хууль юм байгаа юм. Өөрийнхөө ялалт, ялагдлыг хүлээдэг байх ёстой. Спортын шар гэж зүйл байх ёстой. Гэхдээ ард түмнээ хүндэтгэхгүй, нэг нэгнээ хүндэтгэхгүй зүйл ажиглагддаг. Би тийм зүйлд маш дургүй. Өөрөө ард түмнээ хүндэтгэж байж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ шүү дээ. Би их инээд муутай хүн л дээ. Хаясан ч, унасан ч  өөрийн мэдэлгүй л инээж явдаг юм.

-Хамгийн хүнд даваа, барилдаан юу байв?

Үргэлжлүүлэн  ЭНД  дарж уншина уу

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …