22 настай Э.Оюунболд үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдлээ

 

oyunbold224847230201504220421Хан Хэнтий нутгийн хүчтэн, улсын харцага Энхтөгсийн Оюунболд энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 8 давж үзүүр түрүү булаацалдахаар шалгаран үлдлээ.

Тэрбээр 8-ын даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж ийнхүү улсын харцага цолноос заан цолыг алгасан ийнхүү гарьд цолны болзол хангаад байна.

20 насандаа төрийн наадамд зодоглож харцага цол хүртсэн тэрбээр 2 жилийн дараа буюу 22 насандаа ийнхүү үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдээд байгаа юм.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …