Монгол Улсын арслан цол олголоо

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд  уран мэхийг уралдуулан барилдсан 512 бөхөөс ес давж түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Энхтөгсийн Оюунболдод Монгол Улсын арслан цол олголоо.

Түүнд Монгол Улсын арслан цолны үнэмлэх, тэмдэг, түрүү бөхийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Мөн үндэсний хүчит  бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Д.Бүрэнтөгс Төрийн тэргүүнээс шагналаа гардан авав.

600x600 CC4O4088 CC4O4540 - Copy

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …