Олны танил хосуудын танилцсан түүх

Дуртай алдартануудынхаа хайрын түүхийг хамтдаа сонирхоцгооё.

Жизеллэ Бундхен ба Том Бреди 

BundchenBrady_620_120712postТом Бреди 2009 онд Details сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Найз маань надад, миний эмэгтэй хувилбарыг мэднэ гэж хэлсэнээр бид 2 танилцсан” хэмээн ярьжээ.  Жүжигчин Брижет Моёнаханаас салаад удаагүй байсан Бреди Нью-Иорк хотод дэлхийн хамгийн сайхан биетэй бүсгүй Жизеллийг оройн зоогонд урьснаар тэр хоёрын харилцаа эхэлсэн юм. Товчхондоо тэднийг нэг найз нь танилцуулсан аж. Хосууд өдгөө Вивиан, Бенжамин хэмээх 2 хүүхэдтэй.

Анжелина Жоли, Брет Питт 

1402448330_couples-brad-angie-640Холливуудын хамгийн хүчирхэг хосуудын нэг тэд 2004 онд “Ноён хатагтай Смит” киноны үеэр танилцжээ. Энэ үедээ Бред Питт жүжигчин Женнифэр Анистонтой гэр бүл байжээ.

Женнифэр Гарнер, Бен Аффлек 

1402451602_couples-ben-jennifer-560Хосууд “Pearl Harbour” киноны үеэр танилцаж, “Dare devil” киноны үеэр дурлалцсан гэхэд болно. Тэд 2004 онд болзож эхлэн, үүнээс нэг жилийн дараа гэрлэжээ.

Уилл Смитт, Жада Пинкет Смитт 

1402446093_couples-will-jada-560“Би Уилл-тай анх танилцахдаа 19 настай, “The Fresh Prince of Bel-Air”-ын сонгон шалгаруулалтанд шалгалт өгч байлаа. Олон жилийн туршид бие биенээ таньдаг найз нөхдүүд байсны эцэст болзож эхэлсэн. Жирийн л нэг өндөр хүү өөрийн хүчээр хариуцлагатай, бие даасан эр хүн тэр үед болсон байсан” хэмээн Жада ярьжээ.

Жастин Тимберлэйк ба Жэссика Билл 

1402445023_couples-justin-jessica-560“Бид маш энгийн байдлаар танилцсан. Танилцаад хэсэг ярилцсан л даа. Үүний дараа би найзаасаа Жэссикатай утсаар ярьж, болзоонд урьж болох тухай асууж өгөхийг хүсэхэд найз маань түүн рүү залган, Жэссика зөвшөөрсөн. Би нилээд хуучимсаг арга хэрэглэсэн байгаа биз?” хэмээн Жастин 2012 онд нэгэн хэвлэлийн хурал дээр энэ тухай ярьсан юм.

Викториа Бекхэм ба Девид Бекхэм 

1072328-david-beckham-and-wife-victoria-beckham-950x0-2Тэд танилцахаас өмнө Дэвид Викториад сэтгэл алдарсан байлаа. Ингээд 1997 онд хосууд Манчестер Юнайтедын хандивийн тоглолтон дээр танилцсан байна. Охидын алдарт Spice Girls хамтлагийн “Say You’ll Be There” клипийг үзсэнийхээ дараа Бекхэм Викториагийн гоо сайханг биширч, өөрийн болгох зорилго тавин хэрвээ тэр бүсгүй түүнд дурлах юм бол, үүрд хамтдаа байх болно гэдгээ мэдэрсэн тухайгаа дурсан ярьсан байдаг.

Жэй-Зи ба Бейонсэ 

rs_1024x759-131008130153-1024.Beyonce.Jay-z.ms.100813Тэд анх танилцах үед Бейонсе “Destine`s Child” хамтлагийн гишүүн хэвээр байв. “Би тэр үед 18 настай байсан, харин намайг 19 хүрэхэд бид болзож эхэлсэн” хэмээн Бейонсе ярьсан байна. Харин 2002 онд Bonnye and Clyde дууг хамтдаа дуулснаар тэдний харилцаа улам ассан гэхэд болно. Улмаар 2008 онд хосууд хуримлаж, 2012 онд охинтой болсон байна.

www.hiub.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …