Манайхан жүдо бөх, буудлагын төрлүүдэд илүүрхэв

bbcf6ac57cca0a8fa46ff1832f9a636ebig“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор боллоо. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцлоо.

Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш нийт 272 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 65 орон ямар нэгэн медаль хүртжээ. Тэмцээнийг зохион байгуулагч орны баг 47 алт, 32 мөнгө, 29 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ(34+29+49), БНХАУ (34+22+16), Япон (25+25+35), АНУ (20+15+18), Франц (13+9+8), Итали(11+14+17) улс II-VII байр эзлэв. “Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцсоноос буудлага, жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 24-р байрт жагсав.

Тодруулбал:

АЛТАН МЕДАЛЬ:

  • Э.Даваахүү (Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу)
  • Д.Сумъяа (Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг)

МӨНГӨН МЕДАЛЬ:

  • Буудлага эрэгтэй баг. (10 метрийн хийн гар буу)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • Буудлага эрэгтэй баг. (50 метрийн сонгомол гар буу)
  • М.Уранцэцэг (Жүдо бөх)

Азийн бусад орнуудаас Энэтхэг улс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 34-р байр, Индонези 1 мөнгө, 3 хүрэл 49-р байр, Хонгконг 1 мөнгө 50-р байр, Вьетнам хоёр хүрэл медаль хүртэж 58-р байрыг эзэлжээ. Харин Аргентин, Дани, Киргизстан улсын баг 1 хүрэл медаль авснаар жагсаалтын 62-64-р байрт жагсжээ.

 

Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …