Гэмт этгээд хоёр хүнийг буудаж, нэгийг нь хутгалж хөнөөжээ

67teu8l7dkrb08ktdpq0lf4c7iТөв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг гэр бүлийн гурван хүний амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд гарсныг манай сайт мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу хэргийн газар шуурхай ажиллахад 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай Н-ийг хутгалж хөнөөсөн байжээ.

Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай Б гэгч үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжигтнээр татан шалгаж буй юм байна. Гэмт этгээд хэргийн газраас буу, автомашин хулгайлсан байжээ.

www.eagle.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …