Байцааны шүүс 100 төрлийн өвчнийг анагаана

14351053265589f82ee0754Бидний өдөр тутмынхаа хүнсэнд хэрэглэдэг байцааг зөвхөн хоол хүнс төдийхнөөр ойлгож болохгүй нь ээ. Учир нь түүнд маш олон өвчнийг анагаах шид оршдог аж. Зуун зуун жилийн өмнө л хүмүүс энэхүү ногоог эмчилгээнд хэрэглэж, үр дүнг нь гайхацгаадаг байсан байна. Жишээ болгон уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна.
–    Байцаа нь цэцэглэлтийн үедээ эрдэс бодисоор маш баялаг байдаг бөгөөд витамин С, U-г ихээр агуулдаг байна.
–    Энэхүү амин дэм, эрдэс бодис нь цэвэр байгалийн, эрүүл ахуйн шаардлага хангаж чаддаг ажээ. Тиймээс биеийн дархлаа султай хүмүүст илүү их санал болгож байна.
–     Гэдэс дотрыг цэвэрлэн, шээс хөөж, ходоодны шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэвэл тохиромжтой.
–    Байцааны шүүс нь өглөө эсвэл үргэлжлэн удаанаар толгой өвдөхийг намдаах үйлчилгээтэй.
–    Байцааны шүүсийг долоо хоногт хэд хэдэн удаа давтан уудаг хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлал маш бага.
–    Чихний даамжирсан өвчнийг намдаахдаа байцааны шүүс гаргууд гэнэ.
–    Давсалж дарсан байцааны шүүс нь хоол боловсруулах замын үрэвслийн эсрэг гайхалтай ундаа юм.
–    Байцааны шүүсийг луувангийн эсвэл, манжингийн шүүстэй холин хэрэглэвэл кальцийн дутагдал болон яс сийрэгжих өвчнөөс хамгаална. Давсалж дарсан байцааны шүүс нь ходоодны шархлаатай эсвэл бүдүүн гэдэсний доройтолтой хүмүүст зохих тусгай ундаа аж.
–     Хэрвээ таны сонсгол муудаж байгаа бол байцаа хэрэглээрэй. Энэ нь байгалийн төгс арга юм. Ерөөсөө энгийн. Цэвэр хөвөн даавуу эсвэл хөвөн тампоныг байцааны шүүсэнд дүрж, унтахынхаа өмнө чихэндээ хийнэ. Хэрвээ та чихнийхээ хэнгэрэгийн хальсыг гэмтээчихээгүй л бол таны сонсгол төд удалгүй сайжирна.
–    Байцааны шүүс нь гэдэс дотрыг цэвэрлэж, өтгөн хатахаас сэргийлнэ.
Эрүүл мэнддээ тустай зүйлийг хэрэглээд үзээрэй, бүсгүйчүүд ээ.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …