Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын Засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд “АРТ30” хакерын бүлэглэл нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ы орнууд, Энэтхэгийн эдийн засаг, цэрэг, батлан хамгаалал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын коммунист намд холбоотой асуудал болон эдгээр улс орнуудын барилга, эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн мэдээ, мэдээллийг олзлох зорилготой кибер халдлага үйлдэж байжээ. АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани нь дээрх хакерийн бүлгийг Хятадын Засгийн газартай холбоотой байх магадлалтай хэмээн дүгнэжээ. Мөн Хятадын хакерууд нь өндөр төвшний нууцлал бүхий сүлжээнд нэвтрэн мэдээлэл цуглуулах чадвартай 200 гаруй хорт код зохион нэвтрүүлж удаан хугацаанд нууцаар ажилласан байна.
эх сурвалж: unen.mn