БНСВУ-ын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин Монголд айлчиллаа

231-300x188Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён  Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Манай Улсад айлчиллаа.

Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Монголын Үндэсний Их Баяр наадмын нээлт болон үндэсний бөх, хурдан морь, сур харвааг үзэж сонирхлоо.

36

 

Эх сурвалж: prokuror.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …