Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзана

altankhuyag_6489 Монгол Улсын Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөжээ. Тэрээр долоо хоног бүр хэвлэлийнхэнтэй уулзаж байхаар тогтсон бөгөөд пүрэв гарагийн 12:30 цагт тогтмол уулзалтыг зохион байгуулж байхаар тогтсон байна. Уулзалтаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл өгч, сэтгүүлчидийн сонирхсон асуултанд хариулт өгөх ажээ.

Өнөөдрийн уулзалт Төрийн ордны “Г” танхимд болно. Уулзалтаар хаврын тариалалт, орон сууц барилгажилтын асуудал, зам барилгын ажлын явц, Мон 93 шатахуун, шинэ Бойнг онгоцны тухай болон Чингис бондын их бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцана.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах …