Өмнөд Солонгосын тагнуулч амиа хорложээ

32_538f75ff385279866194f909d11abdb56e4e9c70Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын албаны ажилтан уулархаг бүс дэх авто зам дээр явж байхдаа амиа хорлосныг цагдаагийнхан олж тогтоожээ.

Тагнуулын ажилтнууд утасны яриа чагнасан хэрэгт буруутгагдаж байгаа энэ үед тэрээр амиа хорлосон нь ийнхүү олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр утасны яриа чагнасан талаарх чухал мэдээллийг устгасан тухай тэмдэглэл үлдээжээ.

2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хууль бусаар утасны яриаг чагнаж, хянаж байсан тухай мэдээлэл ил тод болоод удаагүй байгаа билээ. Засгийн газар болон Тагнуулын албаны ажилтнууд Италийн нэгэн компаниас худалдан авсан тагнуулын төхөөрөмжийг Өмнөд Солонгосчуудыг тагнахад ашиглаагүй хэмээн мэдэгдсэн юм. Эдгээр төхөөрөмж нь Умард Солонгосын эсрэг өөрийн орны цахим дайн хийх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгсэл хэмээн тус байгууллагын зүгээс тайлбарлаж байгаа аж.

Б.Бурмаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …