Манай улсын хоёр иргэн энэ сарын 12-нд Беларусь улсын хилийг хууль бусаар давах гэж байгаад тус улсын хилчдэд саатуулагдсан байна. 38 настай залуу 15 настай хүүгээ дагуулан Беларусын хилийг давж улмаар Латва улсаар дамжин ХБНГУ-д очих гэж байсан гэнэ. Тэд хоёр улсын хил дээр байдаг Неман голыг хийлдэг завиар гатлан Латвад очих төлөвлөгөөтэй байжээ.
Тэдний ийн хил зөрчих болсон шалтгаан нь ХБНГУ-д амьдарч байгаа гэр бүлийнхэн дээрээ очих байсан гэнэ. Учир нь аав, хүү хоёр ХБНГУ-д хууль бусаар амьдарч байгаад 2014 онд цагаачлалын албаныханд баригдсанаар эх орондоо иржээ. Харин гэр бүлийнх нь гишүүн тус улсад үлээд байсан аж. Тиймээс тэд гэр бүлийнхэн дээрээ очихоор ОХУ, Беларусиар дамжин, Гродно хотод ирсэн гэж мэдүүлжээ. Хил зөрчсөн аав, хүү хоёрыг Беларусь улсынхан эх орон руу нь буцааж, тус улс руу зорчих эрхийг нь таван жилээр хасчээ.
эх сурвалж: eagle.mn