Яг одоо Чингис хааны талбайд “Сэтгүүлчийг сулла” чимээгүй суулт болж байна.
Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хууль зөрчин байж хорьсныг эсэргүүцэж ийнхүү хэвлэл мэдээллийн үзэг нэгт нөхөд нь суулт хийж буй юм.
Энэхүү арга хэмжээнд Монголын сайтын холбоо, Монголын сайтын ассиосаци, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг холбоодууд өргөнөөр оролцож байна.