Tag Archives: сэтгүүлч

September, 2015

  • 29 September

    Олон улсын нэр хүндтэй сэтгүүлчдийн байгууллагын ерөнхийлөгчөөр монгол хүн сонгогдлоо

    Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа хуралдсан Олон Улсын Пресс клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхий ассамблей олон чухал асуудал хэлэлцэж, шийдвэрлэсний дотор Б.Баярсайханыг тус олон улсын байгууллагын ерөнхийлөгчөөр томиллоо. Б. Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирлаар ажилладаг. Уг албан тушаалд өмнө нь монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн сонгогдож байгаагүй бөгөөд энэ …

  • 29 September

    Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид хамрагдаж “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэрчилгээг гардаж авсан юм. Сургалтын талаар сэтгүүлчид ийн ярьж байна. Шилдэг нийтлэлчдийн клубын нийтлэлч Ц.Булганзаяа: Монголын толгой хуульчдын лекцийг нэг дороос сонсох боломж олгосонд баярлалаа -ШЕЗ-өөс санаачлан сэтгүүлчдийн дунд хууль, эрх зүйн …

  • 17 September

    “Балдорж” шагнал гардуулах ёслолд оролцлоо

    “Балдорж” сангаас долоо дахь жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди үг хэлснээр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа эхлэв. Шилдэг арвыг тодруулсны дараа “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар энэ оны “Балдорж” шагналтан боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүн шагналыг гардуулж хэлсэн үгэндээ “Аливаа шагнал хүнд урам өгдөг, …

  • 5 September

    Сэтгүүлчид нэр төрөө сэргээлгэнэ

    Сүр дуулиантай, хэл амтай хийсэн Даншиг наадмын талаар таатай, таагүй мэдээлэл ар араасаа цуварсаар л байна. Өчигдөр л гэхэд сэтгүүлчдийн нэрийг барьж их хэмжээний мөнгө “хуссан” гэх хэрэг нийгмийн сүлжээгээр “түймэр” мэт тархаж, олон сэтгүүлчдийн уур бухимдлыг барж, учир начрыг нь олоход хүргэв. Тухайлбал, Даншиг наадмын арга хэмжээг сурвалжилсан хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 20 сэтгүүлчид НЗДТГ-аас 700 мянган төгрөг бэлнээр олгосон …

August, 2015

  • 4 August

    Сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Анхны ардчилсан сонгуулийн ололт амжилт, алдаа сургамжийг бодитоор нь олон нийтэд хүргэх, энэ чиглэлийн судалгаа, мэдээллийг сайжруулах зорилгоор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаанд сэтгүүлчид нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгээрээ идэвхтэй оролцлоо. Сэтгүүлчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүддээ Монголчууд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулж, ард түмэн …

July, 2015

  • 25 July

    Сэтгүүлчийг суллахыг олон улсын байгууллагууд уриалж эхэллээ

    Олон улсын “Чөлөөт сэтгүүл зүй” чуулган Европын Холбооны улс орнуудад тогтмол зохион байгуулагддаг бөгөөд өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Уг чуулганы үеэр “Чөлөөт сэтгүүл зүй” холбооны төлөөлөгч Дунжа Мижатович үг хэлэхдээ манай улсын сэтгүүлч С.Баттулгын тухай хөндлөө. Тэрбээр “Монголын Info.Mn вэб сайтын сэтгүүлч С.Баттулгыг баривчилсан явдал нь хэт тэнцвэргүй үндэслэлээр эрүүгийн залхаан шийтгэх байдлаар хорьж цагдсан хэрэг. Энэ бол Монгол Улсад хэвлэлийн …

  • 22 July

    Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

    Саяхан Наадмын өмнө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал гэгч нөхөр таван холбогдогч бүхий эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргахын зэрэгцээ гадуур бусдын батлан даалтад байсан шүүгдэгч нарт бүгдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийгмийг, ард иргэдийг гайхшруулаад авлаа. Тэдгээр хоригдсон иргэдийн дунд нэгэн сэтгүүлч бүсгүй байсан тул хэвлэл, мэдээллийнхэн асар ихээр бухимдан, хүчтэй …

  • 22 July

    Сэтгүүлч богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

    Гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Эстони улсын Бээжин дэх ЭСЯ, Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран Таллинны их сургуулийн Балтийн кино урлаг, медиа сургуульд суралцах богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг богино хугацааны сургалтад оролцох хүсэлтэй Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдийг урьж байна. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг …

  • 22 July

    Сэтгүүлчид бодит дэмжлэг үзүүлсэнд талархая

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах нэг хашаанд байсан гурван гэр 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр шатаж, нүд ирмэхийн зуурт гурван айл орон гэргүй үлдсэн юм. Үүний нэг нь манай сонины сэтгүүлч Б.Даваахүүгийнх байв. Гал усны гашуун зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг хэмээдэг. Эдийн засаг хүндэрсэн, хүнд хэцүү цаг үед сэтгүүлчид маань гар нийлж, нэг нөхөртөө тусалж …

  • 20 July

    МСНЭ-ийн УРИАЛГА

    INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ. “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө С.Баттулгыг одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард хууль бусаар 32 цаг хорьж байв. Тэр …

  • 20 July

    Чингис хааны талбайд “Сэтгүүлчийг сулла” суулт болж байна

    Яг одоо Чингис хааны талбайд “Сэтгүүлчийг сулла” чимээгүй суулт болж байна. Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хууль зөрчин байж хорьсныг эсэргүүцэж ийнхүү хэвлэл мэдээллийн үзэг нэгт нөхөд нь суулт хийж буй юм. Энэхүү арга хэмжээнд Монголын сайтын холбоо, Монголын сайтын ассиосаци, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг цахим орчинд  үйл ажиллагаа явуулдаг холбоодууд өргөнөөр оролцож байна.  

  • 16 July

    С.Баттулгыг шүүх үеийн бичлэгийг олон нийтэд дэлгэнэ

    Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд МУСГЗ, шинжлэх ухааны доктор (Sc.D) М.Зулкафиль, МСНЭ-ийн Цахим мэдээллийн үндэсний төвийн дарга Ж.Жаргалсайхан, “Глоб интернешнл төв” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал, “Үнэн” сонины эрхлэгч Д.Ганболд, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, TV5 телевизийн захирал Э.Дагиймаа нар оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд шүүх танхимаас Ганц худаг …

  • 15 July

    Сэтгүүлчийг сулла уулзалт боллоо

    Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад сэтгүүлчийг баривчлан хорьсныг эсэргүүцсэн сэтгүүлчид өнөөдөр уулзалт хийлээ. Улсын баяр наадмын өмнө буюу 2015 оны долдугаар сарын 9-нд Эрүүгийн хэргийн I шүүхийн шүүгч info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гарган шүүхийн байрнаас Ганц худаг руу ачсан юм. Сэтгүүлч С.Баттулга нь “Ноёд” ХХК-ын өмч хөрөнгийн маргааны асуудлаар тус компанийн захирал С.Билэгт гэгчийн тухай баримтад …

  • 15 July

    Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл уриалга гаргалаа

    INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ. “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө С.Баттулгыг одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард хууль бусаар 32 цаг хорьж байв. Тэр …

  • 10 July

    Сэтгүүлчийг сулла

    Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал өчигдөр болохоор товлогдоод байсан. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн нэг Цэрэнханд шүүх хуралд ирж чадаагүй учир хойшлогдсон байна. Ингээд шүүх хурлыг энэ сарын 27 хүртэл хойшлуулсан бөгөөд сэтгүүлч С.Баттулга болон бусад дөрвөн шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх шийдвэр гаргажээ. Сэтгүүлч С.Баттулга болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хурлыг удаа дараа санаатайгаар хойшлуулсан, мөн …