Сэтгүүлчид нэр төрөө сэргээлгэнэ

03b32fca1c6a3511greatСүр дуулиантай, хэл амтай хийсэн Даншиг наадмын талаар таатай, таагүй мэдээлэл ар араасаа цуварсаар л байна. Өчигдөр л гэхэд сэтгүүлчдийн нэрийг барьж их хэмжээний мөнгө “хуссан” гэх хэрэг нийгмийн сүлжээгээр “түймэр” мэт тархаж, олон сэтгүүлчдийн уур бухимдлыг барж, учир начрыг нь олоход хүргэв.

Тухайлбал, Даншиг наадмын арга хэмжээг сурвалжилсан хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 20 сэтгүүлчид НЗДТГ-аас 700 мянган төгрөг бэлнээр олгосон гэх баримт дуулиан дэгдээсэн юм. Баримтыг цахим мэдээллээр дэлгэсэн нь сэтгүүлчдийг худалдагдсан, авлигачин, захиалгат сэтгүүл зүйн эзэд хэмээн олон нийтэд шүүмжлүүлэхэд хүргээд байгаа аж.

Тэгвэл нэр дурдагдсан 20 байгууллагын сэтгүүлчид эхнээсээ тайлбар өгч эхэлсэн төдийгүй нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандчихаад байгаа гэнэ. Учир нь, тэр үеэр амралтаа авсан, амаржсан, хөдөө гадаа томилолтоор явж байсан сэтгүүлчдийн нэр уг жагсаалтад орж, хуурамч гарын үсэг зурж мөнгө авсан гэх худлаа баримт дэлгэгдсэнд гол учир байгаа бөгөөд энэ асуудалд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүмүүс нь одоогоор эзэнгүй байгаа ажээ.

Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл болон холбогдох газарт нь хандсан байгаа гэнэ шүү. Сэтгүүлчид мөнгө авсан эсэх, эсвэл НЗДТГ-ынхан сэтгүүлчдийн нэрийг барьж, хуурамч гарын үсэг зуран мөнгө авсан эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно.

6ed2ca0c53f62a7egreat

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …