Сэтгүүлчийг сулла

60fd08ed8f6588c8originalСэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал өчигдөр болохоор товлогдоод байсан. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн нэг Цэрэнханд шүүх хуралд ирж чадаагүй учир хойшлогдсон байна. Ингээд шүүх хурлыг энэ сарын 27 хүртэл хойшлуулсан бөгөөд сэтгүүлч С.Баттулга болон бусад дөрвөн шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх шийдвэр гаргажээ.

Сэтгүүлч С.Баттулга болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хурлыг удаа дараа санаатайгаар хойшлуулсан, мөн хохирогчид нөлөөлсөн, дарамталсан зүйл гарсан, цаашдаа шүүхийн шатнаас оргон зайлж болзошгүй гэж үзснээр цагдан хорих шийдвэр гаргасан билээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар үүнийг хууль бус гэж үзэж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээлсэн. Сэтгүүлч С.Баттулгын хувьд “Ноёд” группээс гаргасан мэдэгдлийг сайтдаа байрлуулсаныхаа төлөө ийм асуудалд орсон юм.

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Сэтгүүлч С.Баттулга тухайн материалыг сайтдаа нийтэлсэн нь хүн гүтгэсэн асуудал биш. Гэтэл тухайн иргэн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж байгаа. Энэ асуудалд гүтгэх гэмт хэргийн субъектив санаа зорилго байхгүй. С.Баттулгын хувьд өөрөө тэр хүнийг гутаах, гүтгэх ямар ч сонирхол, шалтгаан байхгүй. Зөвхөн ажлаа хийснийх нь төлөө цагдаад өгчихсөн. Гэтэл цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд гаргалгаа хийж ялгамжтай хандахын оронд хоёулаа хамжигч юм байна гэдэг байдлаар хандсан. Тиймээс хууль бус шийдвэр гаргасан” гэсэн юм.

МСНЭ-ийн зүгээс ч энэ асуудалд анхаарал хандуулж байгаа юм. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Энэ бол сэтгүүлчийн ажилд саад тушаа болсон, зүгээр ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьсон ноцтой асуудал. Хэдийгээр яг одоо сэтгүүлчид баяр наадам гээд завгүй байгаа боловч үүний хажуугаар С.Баттулгын асуудал, сэтгүүлчийн ажилд саад болсон энэ хэрэгт зайлшгүй анхаарал хандуулах нь чухал” гэдгийг онцолсон.

Өмгөөлөгч Г.Батбаярын тайлбарласнаар сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамтаар цагдан хорихгүйгээр шүүх хурал хүртэл гадуур батлан даалтад гаргах боломж байсан гэв. Гэтэл энэ нөхцөлд цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль бус асуудал гэж үзэж байгаа юм. Тэрбээр “Хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах гэдэг үндэслэл бол шүүх дээр ирээд арилдаг. Мөрдөн байцаалтын шатанд л байдаг. Тиймээс С.Баттулгыг шүүх хурал хүртэл цагдан хорьсон явдал нь өөрөө хууль бус” гэв.

Энэ явдлын талаар хүмүүс сошиал ертөнцөд хэрхэн үзэл бодлоо илэрхийлж байгааг хүргэе.

Л.Мөнхбаясгалан ‏@mglbayas Jul 17
@enkhboldz UIHiin dargaaa…setguulchiig setguulch Battulgiig horison bna. Iim ardchilsan niigem bdag uym uuu

Demberel Sambuu ‏@Demberel_S 13h13 hours ago Mongolia
Setguulch Battulga,er n alivaa irgend cagdan xorix arga xemjeeg busad arga xemjee baisaar baital xamgiin turuund xereglej bgaa n buruu.#eruu

Huln ‏@huln 30 Jun 2014
@mglbayas setguulch gdg chn gar huliin uzuurin hun bish shdee. Battulga gdg hund bas ymr no bn, yu bn gargaj chadah ystoim shg l sanagdna

Чөлөөт хүн ‏@Ganzorig1 51s51 seconds ago
Тулга гэж ямар сэтгүүлчийг бариад хорьцийн

Free Tulga ‏@ganchimeg6163 1h1 hour ago
Тэр нэг сэтгүүлч нэртэй үг өрөнцөр өнөөдөр ядаж дээшээ зусардахгүй Сэтгүүлч хүний эрхийн төлөө ганц үг ган хийгээсэй дээ

Ц.Хишигтогтох ‏@tshishig1 1h1 hour ago
Сэтгүүлч хүн бурууд нүд хурц Зөвд сэтгэл чинь шулуун байж мэдээллийг шудрагаар түгээх зарчимтай байх ёстой. Эх сурвалжыг нарийвчлан шалгах.

Одбаяр ‏@odbayare 11h11 hours ago
1. Эх сурвалжтай бичсэнийхээ төлөө 2. Өмгөөлөгч оролцох боломжгүй хүсэлт гаргасан байтал нь сэтгүүлчийг хорьсоныг гайхаж байна. #FreeTulga

Даана ч тийм байхаа ‏@Bayar_bro 13h13 hours ago
Сэтгүүлч гэхээр хуулиас дээгүүр байх ёстоймуу олуулаа нийлж хэн нэгнийг балбадаг шд тухайн хүний ар гэр нэр хүнд гэдгийг мэддэггүй шд

Free Tulga ‏@ganchimeg6163 2h2 hours ago
Жаргалтай үедээ та нар Жавартай шоронд биднийг хийдэг болжээ. АН, эдүгээн эрх баригчдын үед хамгийн олон байцаагдаж, хоригдож, дарамтлагдлаа

Билгүүн ‏@Gumpaa 3h3 hours ago
Сэтгүүлч хоригдосны төлөө юун сүртэйн мууссайн худал бичигчид гэх юм. Гол нь дараа нь хүчнийхэн иргэн юм ярьсаных нь төлөө хорино #freetulga

Free Tulga ‏@ganchimeg6163 3h3 hours ago
Улстөрчид өөрийн медиа группын юм уу, эсвэл өөрийн хар ажлыг хийлгэдэг сэтгүүлч нь хууль бусаар хоригдсон бол өдийд Шуранхайлж өгч байгаа да

O.Altangerel ‏@oaltangerel 3h3 hours ago
Сэтгүүлч Баттулга нэг л тохиолдол. Өмгөөлөгч нь ирээгүй бол шууд үйлчлүүлэгчийг нь хорьдог жишиг тогтоод олон жил болж байна.

Free Tulga ‏@ganchimeg6163 3h3 hours ago
Хүй долоон худагтаа очиж наадмаар л байна. Гэвч Ганц худагаас Сэтгүүлчээ аваагүй цагт чадахгүй нь RT

Ухнаагийн ОРГИЛМАА ‏@martahgvi 11h11 hours ago
Өнөөдөр ажлаа хийж явсан нэг сэтгүүлч, мөн миний үйлчлүүлэгч Г.Буяндоржийг ах дүүсээр нь хоморголон ачиж явлаа. http://ner.mn/?p=3253

Free Tulga ‏@ganchimeg6163 11h11 hours ago
Хуулийг буруу хэрэглэн, зүй бус шийдвэр гаргасан Өнөөдрийн шүүх хуралд оролцсон өмгөөлөгчтэй ярилцлаа.http://ner.mn/?p=3253

@ninjjamts ‏@MorningNewsD 4h4 hours ago
Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардаж байна http://ner.mn/?p=3264  via @Ner.mn

Сэтгүүлчийг сулла ‏@eegishka 4h4 hours ago
Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардаж байна. http://ner.mn/?p=3264  via @Ner.mn

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat 18h18 hours ago
Сэтгvvлч С.Баттулгыг нэн даруй шоронгоос сулла!!! #FreeTulga

Маша ‏@Mashaa38 14h14 hours ago Mongolia
Сэтгүүлчийг сулла !!!!!! Ажил мэргэжлдээ чин шударга эмэгтэйг хэн нэгний золиос болгох хэрэг бна уу? Эх сурвалжтайгаа нийтлэсэн бсан.

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat 12h12 hours ago
Сэтгvvлч С.Баттулгыг шоронд хийлгэдэг Билэгт гэгч нь Х.Тэмvvжингийн эгчийг бас залилж байсан зартай залилагч!

Сэтгүүлчийг сулла ‏@batzayased 16h16 hours ago
Манайхан энд олон ш дээ.Сэтгүүлчид ээ #FreeTulga хаштагаар жиргээрэй

#FreeTulga ‏@Batsugar1 16h16 hours ago
С.Баттулга сэтгүүлчийг мэдээллийн эх сурвалжтай нь хамтад нь хорьсон явдал гэрч, хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж, нэг талыг барьсан шийдвэр

СЭТГҮҮЛЧИЙГ СУЛЛА… ‏@buubug_anchin 29m29 minutes ago
#FreeTulga ЮУН НААДАМ, ЮУН СҮХБАТ СЭТГҮҮЛЧ ХОРИГДЧИХООД БАЙХАД… #FreeTulga

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …