Холливуудын нэрт жүжигчин Деми Мурын Лос Анжелес хот дахь гэрийн усан сангаас 21 настай эрэгтэйн цогцос олдсон байна.
Уг цогцсыг цагдаагийнхан өчигдөр уснаас гаргажээ. Хэрэг гарах үед Деми Мур гэртээ байгаагүй аж.
Одоогоор хэргийг Лос-Анжелес хотын цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа аж. “TMZ” мэдээлснээр Деми Мурын гэрт үдэшлэг болох үеэр хохирогч усан санд унаж, сэлж чаддагүй тул нас барсан байх магадлалтай гэжээ.
Одоогоор Лос Анжелес хотын цагдаагийнхан энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд цогцос олдсон байшингийн эзэн Демиг өнөөдрийн дотор гэртээ ирж, мэдүүлэг өгөхийг хүсчээ. Мөрдөгч Барри Монтомери “Деми Мурын гэрээс цогцос олдсон. Гэхдээ энэхүү хэрэгт жүжигчин холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Байшингийн ойр орчмыг битүүмжилсэн” гэж ярьжээ.
Жүжигчин энэхүү байшинг 2005 онд худалдан авсан бөгөөд таван жил экс нөхөр Эштон Катчертэй амьдарч байжээ.