Хүн амины хэрэг энэ байшинд гарчээ-
Гэр бүлийн гурван хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөндлөн” хэмээх газарт гарсан юм. Манай сайтын сурвалжлах групп хэргийн газраас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байгаа билээ.
Өмнөх сурвалжлага http://www.eagle.mn/content/read/33740.htm
Гэмт этгээдийг нийслэлд архидан согтуурч байхад нь баривчилжээ
Талийгаачдын том охины нөхөр нь үхрээ хайж явахдаа тэдний цогцсыг гэрийнх нь ойролцоох худаг ухсан нүхнээс энэ сарын 11-нд олсон аж. Тэд энэ тухайгаа Төв аймгийн Сэргэлэн сумын цагдаагийн хэлтэст мэдэгдэхэд, цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ирсэн байна. Ингээд тэд хэргийн газарт үзлэг хийж, эл хэргийг 5-7 хоногийн өмнө үйлдсэн болохыг тогтоожээ. Учир нь талийгаачдын цогцос халуунд муудаж, өмхийрсэн байдалтай байсан аж. Үүний дараа гэрт нь үзлэг, шинжилгээ хийж, сэжиг бүхий эд мөрийн баримт олсноор талийгаачидтай хамт амьдарч байсан Б-г орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Ингээд УМБГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллан 24 цагийн дотор гэмт этгээд Б-г олж, илрүүлэн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Шар хад орчимд архидан согтуурч байхад нь баривчилжээ.
-Хүн амины хэрэг үйлдсэнийхээ дараа машинд нь хоножээ-
Нэг гэр бүлийн гурван хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Б нь эхний мэдүүлгээрээ эл хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа аж. Цагдаа нар түүнийг саатуулсныхаа дараа хэргийн газарт дагуулж ирж, хүн амины хэрэг үйлдсэн процессыг нь нэгд нэгэнгүй яриулж хавтаст хэрэгт хавсаргасан байна. Сэжигтэн Б нь энэ сарын 5-ны орой аав, охин хоёрыг буудаж, Т-г хүйтэн мэсээр хөнөөгөөд улмаар цогцсыг нь портер маркийн автомашинаар нь зөөвөрлөж нүх руу хийсэн хэмээн мэдүүлжээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу