Сэтгэл гутралд орсон ч гэлээ бусдаар бол цоо эрүүл нэгэн бельги бүсгүйд үхэх эрх олгожээ. Ёсзүйн үүднээс нэр болон наснаас нь өөр ямар ч мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Лаура гэдэг энэ бүсгүй эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд аль хүүхэд байхаасаа л амиа хорлох тухай бодож эхэлсэн учраас үхэлд хүргэх тунг тариулахыг хүсэж байгаагаа өгүүлжээ.
Амьдралаас уйдсан энэ бүсгүй 21 наснаасаа хойш сэтгэл мэдрэлийн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд амиа хорлохыг хэд хэдэн удаа оролдож байсан аж. Хэдийгээр тэр хөгжлийн бэрхшээлтэй биш, хүнд өвчин тусаагүй ч эмч нар түүнд үхэх эрхийг олгохоор шийджээ.
Сэтгүүлчид Лаура бүсгүйн энэ хүндхэн байдлын шалтгааныг тогтоож чадсан гэнэ. Түүний ээж архинд толгойгоо мэдүүлсэн нэгэн байсан учраас охиноо ердөө нэг настайд нь хаясан байна. Аав нь ч мөн бор дарсанд дуртай нэгэн учраас хүүхдээ хайраар дутаажээ. Сэтгэл санааны гүн хямралд орсон бүсгүйн үхэх өдрийг одоогоор зарлахгүй байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn