Киргиз дангаараа АНУ-аас харилцаагаа тасалснаа мэдэгдлээ

143727761155ab1dab04ceeКиргиз улсын эрх баригчид дангаараа АНУ-аас харилцаагаа тасалж, хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.

“Вашингтон хотод 1993 оны 5-р сарын 19-нд байгуулсан Киргиз ба АНУ-ын Засгийн газруудын гэрээ хэлэлцээрийг Киргиз улс дангаараа цуцалж байгаагаа мэдэгдэж байна” хэмээн тус улсын Сайд нарын зөвлөлийн мэдэгдэлд өгүүлжээ.

Үүний шалтгаан нь алуурчин Азимжан Аскаров. Азимжан Аскаров бол цагдаа хөнөөж, үндэстэн ястнуудын хооронд дайсагнал өдөөсөн хэргээр яллагдсан этгээд. Харин АНУ энэ ялтныг шагнасан байна.

Тодруулбал, АНУ-ын Төрийн департамент энэ удаа хүний эрхийн төлөө шагналыг Азимжан Аскаровт олгожээ.

Киргизийн Гадаад харилцааны яам “Ялтан Аскаров 2010 оны 6-р сарын 12-13-нд Жалал-Абад мужийн Базар-Коргон тосгонд эмх замбараагүй байдал дэгдээхэд идэвхтэй оролцсон. Үймээн самууны улмаас зэвсэггүй 13 цагдаа бэртэж гэмтсэн төдийгүй хэсгийн төлөөлөгч Сулаймановыг хөнөөж, шатаасан” хэмээжээ.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …