Хөлбөмбөгийн дэлхийн од Криштиану Роналдогоос таван жил дотно харилцаатай байсны эцэст энэ оны эхээр салж буйгаа зарласан супер модель Ирина Шейкийн фото түүхийг уншигчиддаа хүргэж байна.
Криштиану Роналдогоос салсаныхаа дараа Холливудын нэрт жүжигчин Брэдли Купертэй нэр холбогдох болсон үзэсгэлэнт бүсгүй 1986 оны нэгдүгээр сарын 6-нд Оросын Еманжелинск хотноо уурхайчин Валерьевна Шайхлисламова, цэцэрлэгийн хөгжмийн багш Ольга нарын гэр бүлд төржээ. Тэрбээр Татьяна гэдэг нэг эгчтэй.
Эдүгээ 29 насны босгыг алхсан модель бүсгүй сонин, сэтгүүлээс эхлээд телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ “Миний аав Татар хүн” хэмээн хэд хэдэн удаа дурсч байсан удаатай.
Ирина Шейк зургаан наснаасаа эхлэн төгөлдөр хуур тоглож сурчээ. Харин есөн наснаасаа эхлэн хөгжмийн сургуульд элсэн суралцаж, долоон жилийн турш найрал дуу, төгөлдөр хуурт шимтэн суралцжээ. Түүнээс хойш ээж нь түүнийг хөгжмийн сургуульд суралцуулахыг хүсэх болсон байна.
Амьдралын хар бараан сүүдэр хэнийг ч ялгадаггүй гэдэг. Ирина ч хагацал, уй гашууг туулан өнгөрүүлжээ. Эцэг нь уушигны хатгалгаа өвчин нь хүндэрч эхнэр хүүхдээ орхин бурхны оронд одох үед тэрбээр 14-хөн настай байсан аж.
Амьдралын хар бараан сүүдэр хэнийг ч ялгадаггүй гэдэг. Ирина ч хагацал, уй гашууг туулан өнгөрүүлжээ. Эцэг нь уушигны хатгалгаа өвчин нь хүндэрч эхнэр хүүхдээ орхин бурхны оронд одох үед тэрбээр 14-хөн настай байсан аж.
Хураасан хөрөнгө гэх зүйлгүй бэлбэсэрч үлдсэн ээж нь гэр бүлээ тэжээж, охидоо хүний зэрэгт хүргэхийн тулд хоёр зэрэг ажил хийж, хүнд хүчир амьдралыг туулах болсон байна.
Ахлах сургуулиа төгссөний дараа Шейк маркетингийн чиглэлээр суралцахаар шалгалт өгсөн боловч тэнцээгүй тул эгчийнхээ хамтаар гоо сайхны сургуульд элсэн суралцах болжээ. Гоо сайхны сургуульд сурч байхад нь орон нутгийн загварын агентлагын нэг ажилтан түүний гоо сайхныг бахдаж, ирээдүйтэй модель болох чадвартайг нь олж харсан гэдэг. Улмаар тэрбээр Иринаг “Челябенскийн мисс-2004” гоо бүсгүйн наадамд оролцох санал тавьж байжээ. Мэдээж энэ наадамд тэр ялж, миссийн титмийг зүүж чаджээ.
Үндсэндээ түүний карьер 2007 оноос эхэлжээ. Энэ онд тэрбээр Intimissimi брэндийн нүүр царайгаар сонгогдож, тэр жилээ “Sports Illustrated Swimsuit Issue” сэтгүүлийн нүүрийг чимж байсан аж. Түүнээс хойш Сайнт Петерсбург, Неаполь, Гренада, Чили зэрэг газруудаар явж, зургаа авхуулж, жил бүр сэтгүүлийн тэргүүн нүүрт түүний зураг залрах болсон байна. Intimissimi брэндийн нүүр царайгаар Ирина гурван жил ажилласан гэдэг. Харин дараа нь өөрийн гэсэн төлөөлөгчийн газартай болж, “Beach Bunny Swimwear”, “Guess” зэрэг газруудтай гэрээ байгуулж, мөн “Victoria”s Secret” catalog, Lacoste, Cesare Paciotti, Morellato зэрэг брэндүүдийн загварыг өмсөх болжээ.
2010 оны “Олон улсын шилдэг загвар өмсөгч” гэсэн шагналыг ч мөн хүртэж байлаа. Түүнчлэн энэ онд Model.com сайт дэлхийн хамгийн дур булаам 20 загвар өмсөгчийн жагсаалтыг гаргаж, түүнийг 14-т эрэмбэлсэн билээ. Унгарын “Periodika” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн халуухан 20 эмэгтэйн жагсаалтыг гаргаж, мөн л түүний нэр багтаж байсан юм.
Энэ мэтээр Ирина Шейк бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн супер модель, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гоо бүсгүй төдийгүй жүжиглэх авьяастай гэдгээ ч батлан харуулаад амжсан. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан “Геркулес” кинонд Дуэйн Жонсоны хамт тоглосон юм.
Загварын тайзнаа гялалзаж яваа модель бүсгүй буяны ажилд ч гар татдаггүй нэгэн. Шейк төрөлх Еманжелинск хот дахь төрөх эмнэлэгт хандивын гараа сунгаж, эх, хүүхдүүдэд тусалдаг бөгөөд эгчийнхээ хамтаар орон нутгийнхаа хэсгийн хүүхдийн эмнэлгийн засварын ажилд хандив өргөж байжээ. Үүнээс гадна “Помоги” гэх буяны санг төлөөлөн хөрөнгө төвлөрүүлж, өвчтэй хүүхдүүдэд тусалдаг аж. Ирина Шейк бол Оросын Помоги буяны сангийн албан ёсны төлөөлөгч билээ.
Эх сурвалж: www.paparatsi.mn