Хүүхэлдэйн кино хүүхдийг таргалуулдаг

2sfhpm7ag720h21mi6h01oil8aАмерикийн Колорадогийн хүрээлэнгийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар хүүхэлдэйн кино таргалалтыг бий болгодог нь тогтоогджээ. Гэхдээ энэ дүгнэлт зөвхөн гол баатрууд нь илүүдэл жинтэй тийм хүүхэлдэйн кинонуудад хамааралтай аж.
Бага насандаа хүүхдүүд зурагтаар үзэж байгаа зүйлээ даган дууриах дуртай байдагтай энэ нь холбоотой юм. Тэгэхээр хайртай баатар нь их идэж байвал тухайн хүүхэд өөрийн мэдэлгүй гэдсээ дүүртэл идэж эхэлдэг байна.
Энэ дүгнэлтийг туршилтууд ч батлав. Туршилтад 4-12 насны хүүхдүүд оролцжээ. Оролцогчдыг гурван насны бүлэгт хуваав. Эхний бүлэгт эрүүл мэндэд тустай хоол ундны зургийг үзүүлсэн бол удаахид нь түргэн хоолны зургуудыг харуулжээ. Үлдсэн бүлгийн хүүхдүүд ямар ч зураг үзсэнгүй.
Дараа нь бүх хүүхдүүд хамтдаа суугаад гол баатрууд нь илүүдэл жинтэй хүүхэлдэйн киног үзсэн аж. Улмаар хүүхдүүдийг янз бүрийн хоол алаглуулан тавьсан ширээнд сууж, үдийн зоог барихыг урьжээ. Тэгтэл эрүүл мэндэд тустай хоол хүнсийг үзэж байсан хүүхдүүд биед хоргүй хоолыг сонгож байсан гэнэ. Бусад нь түргэн хоол руу дайрч байв.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …