Д.Бат-Эрдэнэ Франсис Делоныг хүлээн авч уулзлаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй Франц улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делоныг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар байлцлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, мэрэгжлийн боловсон хүчинг сургаж бэлтгэх асуудлаар хоёр тал санал солилцов.

эх сурвалж: засаг.мн

 

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …