Солонгос дасгалжуулагч Монгол хүний нэр дээр гар утас хэрэглэж, бооцоо тавьдаг байжээ

143769732755b1852f164d9Өмнөд Солонгос улсын Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн “SK” группийн харъяа “Seoul SK Knights” багийн ерөнхий дасгалжуулагч Мүн Кёнг Ин-д эрүүгийн хэрэг үүсгэжээ.

   Тус улсын сагсан бөмбөг сонирхогчид өөр хоорондоо лигийн тэмцээний үр дүнгээр бооцоо тавьдаг бөгөөд дасгалжуулагч Мүн нь бооцоог өөртөө авахын тулд бусадтай хуйвалдаж, тухайн тэмцээнд өөрийн багаа хожигдох, хожих зэргээр тааруулан тоглуулдаг байсан нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн багийг хожино гэсэн бооцоог их тавьсан тохиолдолд багаа хожигдуулдаг ба дараа нь хамтрагч хоёр найзтайгаа нийлэн бооцооны мөнгөнөөс хуваалцдаг байжээ. Дасгалжуулагч Мүн нь дээрх хоёр найзтайгаа тус улсад ажиллаж, амьдардаг Монгол улсын нэгэн иргэний нэр дээр нээсэн утсыг ашиглан холбогддог байсан ба түүнийг дээрх байдлаар 570-н сая воныг хууль бусаар завшсан байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …