Испани улс гэрлэх насны доод хязгаарыг 16 болгожээ

32_da72eb4df928816b1dac73735a78389fd417b46cИспани улс гэрлэх насны доод хязгаарыг 14-өөс 16 хүртэл нэмж, өөрчлөлт оруулжээ. Тус улс нь Европын хамгийн залуу гэрлэлттэй орнуудын тоонд багтдаг билээ. Уг хуулийг батлахаас өмнө Испанид залуу охид, хөвгүүд хуулийн дагуу 14 насандаа гэрлэх эрхтэй байсан юм. Одоогийн байдлаар Европын ихэнх орнуудад дээрхийн нэгэн адил хууль үйлчилж байгаа аж. Засгийн газраас зөвшөөрөл олгох насыг 13-16 болгон нэмэгдүүлснээс хойш хэдхэн сарын дараа ийнхүү гэрлэх насанд өөрчлөлт оруулжээ. Засгийн газар уг хуулийг 2013 оны дөрөвдүгээр сард санаачилж байсан ч, түүнээс хойш хоёр жил гаруй хугацааны дараа ийнхүү баталж байгаа юм. Энэхүү шийдвэрийг Испани дахь ЮНИСЕФ болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд талархан хүлээн авч байгаа аж. Испани улсад 2000-2014 оны хооронд 16 наснаас дооших 365 гэрлэлт бүртгэгджээ. Харин 2014 онд энэ насны 5 гэрлэлт бүртгэгдсэн юм. 16-аас доош насны гэрлэлт 1980-аад онд 12,867, 1990-ээд онд 2,678 шинээр бүртгэгдэж байжээ.

Б.Бурмаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …