Үхлийн эрсдлийг урьдчилан тогтооно

01297b5988565f60originalЖирийн нэг цусны шинжилгээгээр үхлийн аюултай өвчтэй эсэхийг нь оношилж болно гэдгийг Шведийн Уппсала их сургуулийн судлаачид хэлж байна. Мэдээж шинжилгээгээр л өвчнийг илрүүлдэг шүү дээ гэж хүн бүхэн хэлэх байх. Гэхдээ Уппсалагийн судлаачдын 12 жилийн хөдөлмөрийн дүнд нээсэн шинжилгээний арга арай өөр юм. Тэд хүний цусан дахь S катепсин хэмээх энзимийн төвшин хэр байна гэдгийг онцлон тодорхойлох аргыг нээжээ. Энэ энзимийн төвшин өндөр байх тусмаа зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг үхлийн аюултай өвчин тухайн хүний биед нуугдаж байгааг илэрхийлдэг байна. Хэрэв энэ шинжилгээг хийлгээд S катепсин өндөр гарвал даруйхан мэргэжлийн эмчид хандсанаар олон сая хүний амь насыг аврах боломж нээгдэж байгаа юм. Тиймээс энэхүү шинжилгээг үхлийн эрсдлийг урьдчилан тодорхойлогч гэж нэрлэж байна.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …