“Тэр маань эцэст нь амар амгаланг оллоо” хэмээн гэр бүлийнхэн нь хэллээ. Алдарт дуучин Whitney Housten-ий охин Бобби Кристина Браун долдугаар сарын 26-ны өдөр нас барсан гэж түүний гэр бүл мэдээллээ. Боббиг зургаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 31-нд гэрийнхээ усан санд ухаангүй байхад нь олсон. Тэрээр зургаан сар аппаратаар амьдарсан юм. Гэр бүлийнхэн нь түүнийг амьдруулахын тулд бүх арга хэмжээг авч байсан ч түүний эд эрхтэн бага багаар үхэж байсан аж. Ингээд түүнийг амар амгалан үхүүлэх ёстой гэсэн шийдвэрийг гэрийнхэн нь гаргаж түүний аппаратыг салгасан байна.
Б.Нарангэрэл