Барууны орнуудад анхны гэрлэлтийн 40-50 хувь нь салалтаар дуусдаг талаар харамсалтай тоо баримт гарчээ. Мэдээж хэрэг хайр дурлалаараа гэрлэсэн ч хэн хэнийгээ сайтар мэдээгүй байсан гэдэг шалтгаан хэлдэг аж. Гэхдээ бие биеээ сайн танихдаа гол нь биш ойлгож мэдрэхдээ л хамаг шалтгаан оршдог хэмээн гэр бүл судлаачид тайлбарладаг гэнэ. Үнэн хэрэгтээ салалт хэзээ ч таны бодсон шиг сайн үр дагавар дагуулдаггүй учраас салалтын талаар бодож эхлэхээсээ өмнө өөрөөсөө дараах зургаан асуултыг асуугаад үзээрэй.
1. Та гэрлэлтээ аварч үлдэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн үү?
2. Та салалтын дараах сэтгэл гутрал, шаналалаас өөрийгөө салгаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
3. Та сүүлийн үед эхнэр нөхөртэйгөө хамт романтик зугаалганд явж, хамтдаа бүхнийг хойш нь тавьж байсан уу?
4. Гэрлэлтийн талаарх бүх асуудал таныг зовоож байна уу?
5. Та хоёр бараг өдөр бүр маргалдаж байна уу?
6. Та хоёр хамгийн сүүлд хэзээ хамтаа инээлдсэн бэ?
Та эдгээр асуултад хариулахдаа сүүлийн зургаан сарын турш болсон үйл явдлыг санах хэрэгтэй. Хэрэв сүүлийн зургаан сарын турш та хоёрын харилцаа хүнд байдалтай байсан бол салалтын талаар бодож болох юм. Гэхдээ ихэнхи тохиолдолд та ердөө 3-4 сарын тэвчээр алдалтыг салалтаар дуусгах шийдвэр гаргаж байдаг учраас хэрвээ дээрх асуултуудын заримд эерэг хандлагатай хариу гарч байвал салалтын талаар бодоод хэрэггүй. Энэ нь та хоёрын амьдрал хангалттай жаргалтай байгаагийн илрэл хэмээн гэр бүл судлаачид зөвлөжээ.
эх сурвалж: hiub.mn