Таны сэтгэлийн хөдөлгөөн таны амьсгалаар илэрч байдаг. Та сэтгэл хангалуун, тайван аз жаргалтай үед тань амьсгал жигд, урт байдаг. Харин та уурласан, бухимдсан, стресстэй үед таны амьсгал жигд бус,богино, чимээтэй болж амьсгалахад цээж болон мөр хөдөлдөг.
Буруу амьсгалснаас болж та амархан ядарч ажлын бүтээмж буурах, өвчлөх гэх мэт сөрөг үр дагавар гарна. Өдөр тутамдаа хамрынхаа нүхээр орж байгаа болон гарч байгаа амьсгалаа ажиглаж түүнийг ухамсартайгаар удирдаж чадсанаар эрүүл байж эрч хүчээр дүүрэн амьдрах болно.
Энэхүү мэдээллийг уншиж байгаа та яг одоо амьсгалаа ажиглана уу. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгал аваад гаргая. Тэгээд та дараахь зүйлсийг анзаарна уу.
Хамар юм уу эсвэл амаараа амьсгалж байна уу гэдгээ ажиглая
– Амьсгал авахад цээж болон хэвлий тэлж байна уу, агшиж байна уу гэдгээ ажиглая
– Амьсгал таны хэвлий хүртэл явж байна уу эсвэл цээжин дээр ирээд дуусаж байна уу гэдгээ ажиглая
Зөв амьсгал нь хамрын нүхээр орж хэвлий хүртэл буюу уушигны доод хэсэг хүртэл хүчилтөрөгчөөр хангадаг. Мөн цээж болон мөр хөдөлдөггүй.

эх сурвалж: emegteichuud.mn