Гишүүдийн “ном бичих” шинэ моод

Улс төрчдийн дунд “ном бичдэг” нэг мода дэлгэрсэн бололтой. Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди “Титэм үг”-ний эзэн. Тиймдээ ч хэд хэдэн цуврал ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон.

Тэгвэл өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “титэм үг”-ийг “Онч үг” болгож хувирган ном хэвлүүлсэн.

34568e2b52800621bigМөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намтарчилсан “Оргил өөд” номоо хэвлүүлж гадаад хэлний хувилбартайгаар олон улсын зах зээлд борлуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж танилцуулж байсан.

e saidТэгвэл УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат энэ жишгийг дагаж номоо хэвлүүлжээ.

Түүний номын нэр нь “Хэрэгтэй үг хүнд хань болдог”. Агуулга нь олон нийтийн цахим сүлжээ буюу твиттер хуудаснаа хийсэн жиргээнээсээ эмхтгэн хэвлүүлсэн байна.

CK4sbbZVAAANwtJИрэх сонгуулиас өмнө энэ жишгээр хэдэн гишүүд маань нэг нэг номтой болох бололтой.

 

Г.Эрдэм

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …