Прокурорын байгууллагын гурван үеийн төлөөлөл уулзлаа

1231-300x165Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газраас “ЭРГЭН ДУРСАХУЙ – ЦАГ ҮЕ” сэдэвт 3 үеийн прокуроруудын уулзалт, ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, ярилцлаганд 3 үеийн прокуроруудын төлөөлөл болсон 40 гаруй прокурор ажилтнууд хөдөө орон нутаг, нийслэл хотоос оролцсон бөгөөд ахмад үеийг төлөөлж Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Гомбодорж, А.Ядмаа, Б.Дашням, ахмад прокурор Т.Рагчаабазар Н.Сособарам, Б.Галдаа, нар оролцож өөрсдийн ажил, амьдралын  туршлагаас хуваалцан, залуу үеийн төлөөллүүдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

Уулзалт, ярилцлаганд Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын Газрын дарга Ц.Арвинбуудай нар оролцож ахмадуудад хандан талархалын үг хэлж амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж оролцогчдод батламж, дурсгалын гэрэл зургийн хамт гардуулан өглөө.

141 132 (2) 122 20 18 17

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …