МХЕГ: Урьдчилан сэргийлж, зөвлөн туслах “Байцаагч” нэвтрүүлэг тун удахгүй гарч эхлэнэ

d41697dd9b588b54c6916687c5863fabТөрийн нүд, чих болж, иргэдийнхээ төлөө нэгэн сэтгэлээр хичээж ажилладаг байгууллагын нэг бол яахын аргагүй Мэргэжлийн Хяналтийн байгууллага. Тэгвэл тус байгууллагаас ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар “Байцаагч” хэмээх цуврал нэвтрүүлэг хийхээр болсон байна.

“Иргэн таны төлөө” уриатай тус цуврал нэвтрүүлэг нь ард иргэдийг болзошгүй аюул, заналхийллээс сэргийлж, салбар бүрийн төлөөллийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулах төдийгүй аж ахуй нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээг хүргэх, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын ёс зүй, хяналтын хуудасны тухай дэлгэрэнгүй ойлголт өгөх ажээ.

Дашрамд дурдахад, Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд энэ онд багтаан ил тод хяналтын тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд байцаагч нарынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …