ОХУ-ын Тэнгисийн цэргийн баярт В.Путин оролцов

3b2c2e23b7106121originalОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Балтын тойрог дахь Калининград хотод тэнгисийн цэргийн өдөрт зориулсан баярын парадад оролцжээ. Ёслол Оросын флотын үүсгэн байгуулагч Петр хааны хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн байна. Ерөнхийлөгч дараа нь тэнгисийн цэргийн парадад оролцсон цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, баяр хүргэжээ. Баярын жагсаалын нээлтийн илтгэлдээ ОХУ-ын Төрийн тэргүүн дараах зүйлийг онцолсон байна. Тухайлбал, “Тэнгисийн флот бол Оросын бахархал. Бид далайчдынхаа эрүүл мэнд, нийгмийн халамжийг сайжруулах талаар арга хэмжээ авна. Мөн ОХУ- ын Тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, техник баазыг хөгжүүлэх, флотын хөгжлийн стратегийг боловсруулна” хэмээжээ.

www.unen.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …