Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд Жоржиа мужийн Атланта дахь гэрийнхээ ваннаас ухаангүй байдалтай олдсон бөгөөд түүнээс хойш комонд байсны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг “сэрсэн” гэсэн мэдээлэл цацагдсан юм. Харин түүний дараа буюу өнгөрсөн сард тэрээр хөнгөвчлөх эмчилгээний тасагт шилжжээ.
Кристинагийн гэр бүлийн гаргасан мэдэгдэлд “Бобби Кристина Браун 2015 оны долдугаар сарын 26-ны өдөр гэр бүлийнхнийхээ гар дээр нас барлаа. Охин минь бурхны оронд тайван нойрс доо. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бидэнд сэтгэлийн дэм хайрлаж байсан бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье” гэжээ.
Бобби Кристинагийн ээж Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын ваннд живсэн байдалтай олдож, удалгүй нас барсан байдаг. Түүний үхлийн шалтгааныг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрхний шигдээс болсон хэмээн дамжуулж байв.
Дэлхий нийтийг хүнд цохилтод оруулсан Уитнигийн үхлээс хойш яг гурван жилийн дараа түүний охин ч бас хорвоог орхилоо. Бобби Кристинаг оршуулах ёслол энэ долоо хоногт Атлантад болох бөгөөд үүний дараа Нью-Жоржиа мужид ээжийнх нь шарилын хажууд түүнийг нутаглуулах гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn