Австрали улс марихуаны хэрэглээг дэмжлээ

3puor71nnhf29hul80ldl3qhmhАвстралийн Сенатын танхим марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрч, эмийн зорилгоор хэрэглэхийг дэмжлээ. Ингэснээр Австрали улс марихуаныг хүлээн зөвшөөрсөн дараагийн улс болоход нэг алхам ойртлоо. Австралийн “Ногоон нам”-ын удирдагч Ричард Ди Натале өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Марихуаныг эмийн тунгаар хүлээн зөвшөөрөх хуулийн төсөл”-ийг санаачилсан юм. Ингээд ажлын хэсэг байгуулан өнгөрсөн хоёрдугаар сард хуулийн төслийг эхний байдлаар хэлэлцүүлсэн байна. Ийнхүү түүний санаачилсан хуулийн төсөл өнөөдөр Сенатын танхимаар дэмжигджээ.

Марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрөх эцсийн хэлэлцүүлгийг ирэх сарын 10-нд явуулах юм. Ингэхдээ олон нийтийн дунд явуулсан албан ёсны санал асуулгын дүнг үндэслэх аж. “Palliative Care Australia” байгууллагын хийсэн судалгаагаар австраличуудын гуравны хоёр хувь нь эмийн тунгаар марихуан хэрэглэх санааг дэмжиж байгаа юм. Харин 9 хувь нь энэхүү саналыг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс ирэх сарын 10-нд марихуаныг хүлээн зөвшөөрсөн хууль албан ёсоор батлагдах нь тодорхой хэмээн тэд үзэж байгаа юм байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …