Ерөнхийлөгч Пак Гын Хе-д зуны амралт өгчээ

Snapshot_2013-07-09_091829 Жил дарааллан болсон УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль  гээд сүүлийн 3 жилийн турш огт амраагүй байгаа Ерөнхийлөгч Пак Гын Хе-г энэ зун , ирэх 29-ны өдрөөс эхлэн 4 шөнө , 5 өдөр амраахаар боллоо гэж өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдлээ.

Тэрээр  энэ удаа  аавынхаа төрсөн нутаг болох Кёнгнам аймгийн Кожед амрах бөгөөд түүнтэй хамт эрэгтэй дүү нь эхнэр хүүхдийн хамт амрахаар болсон байна.

Амралтаа ном уншиж өнгөрөөдөг Ерөнхийлөгч Пак Гын Хегийн  унших номны нэрс одоогоор  иргэдийн хамгийн их сонирхол татаж байгаа боловч энэ тухай мэдээлэл хийгээгүй ажээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хе 2010  болон 2011 онуудад авч байсан амралтынхаа богинохон  өдрүүдэд  гэртээ ном уншин өнгөрөөж , түүний уншсан номнууд тухайн үедээ  хамгийн их худалдагдаж байсан удаатай юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …