Хүзүү гоётоход яах ёстой вэ?

Манай хамт олны зүгээс уншигч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө хүргэхийг хичээн ажиллаж байна. Энэ удаад хүзүү гоётсон тохиолдолд авах арга хэмжээг хүргэе.

neck
Даарснаас болон хүзүүгээ эвгүй мушгин унтах, огцом эвгүй хөдөлгөөн хийсний улмаас хүзүүний булчин чангарч өвдөлттэй болохыг манайхан хүзүү гоётох гэдэг.

Зовиурыг арилгахын тулд:

• Хүзүүнийхээ гоётсон хэсэгт халуун жин тавих юм уу халуун шүршүүрээр шүрших
• Хүзүүндээ зөөлөн иллэг хийнэ. Чичирхийлэгч хэрэглэвэл бүр сайн

Дараах дасгалын хийгээрэй:

1. Зогсож байгаад толгойгоо нэг их хүчлэлгүйгээр урагш, доош нь унжуулна
2. Хүзүүнийхээ ард 2 гарынхаа хуруунуудыг салаавчлан барьж дарж өгөх
3. Толгойгоо аажим дээшлүүлснээр тааз руу харсан байрлалд аваачин, энэ байрлалдаа 30 сек орчим байна.
4. Дараа нь эргэж хэвийн байрлалдаа орж 2-3 минут амарна
5. Мөрөө дагуулан толгойгоо хоёр тийш эргүүлнэ
6. Толгойгоо 2 тийш гэлжийлгэх
7. Дээрх дасгалыг 6 удаа давтан хийнэ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …