Хүүхнүүдэд зориулсан зогсоол

b405a33bd7e1f45bbigХБНГУ-ын Франкфурт хотын нисэх буудал “зөвхөн” бүсгүйчүүдэд зориулсан автозогсоол байгуулжээ.

Уг зогсоолын ханан дээрхи болон зам дээрхи тэмдэг, тэмдэглэгээг ягаан өнгөөр хийсэн агаад нэг автомашинд зориулсан талбай нь ердийнхөөс арай том гэнэ шүү. Интернэтээр урьдчилан захиалга өгвөл хөнгөлөлт эдлэх аж.

Харин зарим хүүхнүүдэд энэхүү зогсоол огт таалагдахгүй байгаа гэнэ. “Wheels for women” сэтгүүлийн редактор Жеральдин Херберт, эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварласан, дорд үзсэн, машин муу жолооддог гэсэн доромжлол гэж үзжээ.

Ээ дээ, энэ хүүхнүүд үү…

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын ШУА-д зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.11) Оросын Шинжлэх Ухааны Академид …