1. Орц: 4 хүн
Тахианы цээж мах – 500 гр
Шар буурцагийн сүмс (Soy Sauce) – 170 гр
Зөгийн бал – 170 гр
Ус – 170 гр
Сармис – 4 хумс
Нимбэг эсвэл лайм жимс чимэглэхэд хэрэглэнэ.

2. Хийх арга:
Тахианы махаа шоо дөрвөлжин хэрчиж бэлдэнэ.
Саванд шар буурцагны сүмс, зөгийн бал, ус болон нунтаглаж хэрчсэн сармисаа дээрээс нь хийнэ. Бүрэн холигдох хүртэл сайтар зуураад 170 орчим граммыг тусад нь тасалж аваарай.
Үлдсэн сүмсээ тахианы махтайгаа нийлүүлээд гал тогооны зориулалтын түгжээтэй гялгар уутанд хийгээд 4 буюу түүнээс дээш цаг хөргөгчинд хийнэ.

3. Ингээд бэлэн болсон тахианы махаа 15 минут урьдчилан халаасан шарах шүүгээнд хийгээд төмөр грилл дээр эсвэл зориулалтын шорлогны шоронд хийгээд шарна. 5 минут тутамд гаргаж ирээд өмнө тасалж авч үлдээсэн сүмсээ нэмж түрхээд алтан шаргал өнгөтэй болтол шараарай.
4. Таваглахдаа нимбэг болон тахианы махны бэлэн сүмсээр амталж болно.
5. Тус хоолонд агуулагдах калори