МАН-ын гишүүд УИХ-ын ээлжит бус хуралдааны нээлтэндээ оролцсонгүй

DSC_4449Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд УИХ-ын 41 гишүүн хүрэлцэн ирж, 53.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

Тодруулбал  АН-аас  28, эвслийн бүлгээс-7, бие даагч гишүүд  бүгд ирж, МАН-ын гишүүд ээлжит бус чуулганыхаа нээлтэнд оролцсонгүй.

Ээлжит бус чуулганаар Улсын Их хурлын 2015 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орсон байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Одоогоор МАН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд ямар шалтгаанаар чуулганы нээлтэнд оролцоогүй болон Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлаар мэдээлэл хийх аж.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …