Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн хүрээнд зарласан уралдааны дүнг танилцуулна

76136Хорин таван жилийн өмнө Монгол Улсад явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулийн түүхэн үүргийг тодотгох, энэ хугацаанд гарсан ололт амжилт, туршлага, үр шимийг олон нийтэд таниулах, чөлөөт ардчилсан сонгуулын мөн чанар, давуу талыг сурталчлах зорилгоор сэтгүүл зүйн бүтээл болон сошиал медиа сурталчилгааны уралдааныг  Ерөнхийлөгчийн Тамгын газраас 14 хоногийн хугацаатай зарласан билээ.

Уралдаанд сонин, цахим сайт, радиогийн сэтгүүлчид, олон нийтийн сүлжээ буюу сошиал медиа хэрэглэгчид идэвхтэй оролцож олон бүтээл ирүүлсэн юм.

Уг уралдааны эцсийн шалгаруулалтын дүнг маргааш 12.30 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд танилцуулах гэж байна.

Тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эздийн шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд энэ үеэр гардуулах юм.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал …