Прокурорын алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ

W6347YUIULNBV-300x226Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн ажлын хүрээнд Төв аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Оюундэлгэрийн ажил, алдар үйлсийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна. 

Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр нь Прокурорын байгууллагад нийт 25 жил ажилласнаас тус аймгийн Прокурорын газарт 1990 оноос 2009 оны 07 дугаар сар хүртэл нийт 19 жил ажиллажээ.

Ажлын гараагаа тус аймгийн прокурорын газарт 7 дугаар хэсгийн прокуророор томилогдон ажилласнаар эхэлж, Сум дундын ахлах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх болон Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор, орлогч прокуророор дэвшин ажиллаж байжээ.

ayujiktumnfdfsdУг арга хэмжээнд тус аймгийн хууль хяналтын байгууллагынхан болон М.Оюундэлгэр прокурортой  хамтран ажиллаж байсан Цагдаагийн газрын ахмад мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч, Шүүхийн шинжилгээний албаны ажилтнууд оролцсон байна.

Тус аймгийн Прокурорын газраас М.Оюундэлгэр прокурорын цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулан өгчээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …