С.Чулуун: Даншиг наадмаар өв соёлоо сэргээж байгаа нь чухал

8-4-1_700x700ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунтай ярилцлаа.

Даншиг наадмын түү­хэн эх сурвалж, өнөөдөрсэргээн тэм­дэг­лэхийн ач хол­богд­лыг олоннийт ихээ­хэн сонирхож, мөн шүүмж­лэлтэйхандах нь ч  байна. Түүх, соёлын ямар  уламж­лалтай байсныг тодруулахгүй юу ?

-Даншиг наадам монгол­чуудын хувьд Монголын үндэсний их баяр наад­мын нэг байгаа юм. Анхны Даншиг өргөх ёслол 1639 онд Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагтыг залах ёслолын үеэс үүдэлтэй.

Энэ бол Манж Чин улсад дагаар орохоос өмнөх үйл явдал. Даншиг наадам Богд гэгээнд бат оршил өргөх гэсэн утга­тай. Энэ үе буюу 1634 онд Монголын сүүл­чийн эзэн хаан Лигдэн таалал болсон, мон­гол­чуудын өмнөд хэсэг Манж Чин улсад дагаар орчихсон байсан. Иймд монголчууд өөрсдийн шашны тэр­гүү­нийг бий болгож, түүн­дээ оюун са­наа, шашин соёлын хувьд нэгдэн тул­гуурлаж байсан түүхтэй. Хэдийгээр монголчууд Манж Чин улсын бүрэн эрхшээлд байсан ч Даншиг наадам нь XVIII-XX зууны эх хүртэл монголчуудыг нэгт­гэж, өв соёлоо төгс утгаар нь авч явах, өөрөө өөртөө үнэлэмж өгч чадах нөхцлийг бий бол­­госон. Даншиг наа­дам Чин улсын ямар ч нөлөөгүйгээр хийгддэг байсан. Монголд найман Богд байсан. Бог­дуудын үед даншиг наа­дам тасралтгүй явж ирсэн төдийгүй улам төгөл­дөр­жиж, монгол­чуудын өнөөдөр ЮНЕСКО-д бүрт­гүүлээд байгаа эрийн гурван наадмыг төгс утгаар нь уламжлан авч төгөл­дөржүүлж чадсан. Ганц наадам гэхээс илүү цаад талдаа бүхэл бүтэн соёлыг тээх үзэл хандлага бай­сан. Даншиг наадмаар дамжуулж монголчууд өөрсдийгөө үнэлэх үнэлэмж, газар нутагтаа эзэн байх үзэл санаа явж ирсэн. Үүний тод илрэл нь 1910 онд VIII Богд гэгээнд даншиг өргөх үеэр хал­хын нөлөө бүхий ноёд, лам нар Нүхтийн аманд чуулж, Монголын тусгаар тогт­нолын анхны үүслийг хийсэн. Ингэж Монгол Улс тусгаар тогтнолыг Дан­шиг наадмынхаа  үеэр сэрж санаачилсан бай­даг юм.

Богд гэгээнийг тойрсон олон ноёд Даншигт ямар үүрэгтэй оролцож байв?

-Анхны долоон ноён гэхэд л, тухайлбал Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн ван Гомбосүрэн бай­на. Ерөнхий сайдын ор­логч байсан энэ хүн Богд гэгээний хурдан хүлгийг уядаг, Ханддорж Чин ван хүчит бөхчүүдийг нь гар­гадаг байсан. Далай ван Гомбо­сүрэн хурдан бор адуунуудаа уралдуулж Дан­шиг наадмын олон айраг, түрүүг авч байсан түүхтэй. Даншиг наадам нөгөө  талаасаа  шашны том зан үйл. Өөрөөр хэлбэл, төр улс­гүй байсан энэ үед шашин монголчуудыг оюун санааны хувьд нэг зүгт чиглүүлэх, нэгтгэх гол тээвэрлэгч нь байсан. Тиймээс Монгол Улс тус­гаар тогтнолоо тунхаг­лас­ны дараа VIII Богдыг хаан ширээнд залахад мон­голчууд шашны тэр­гүүнийх нь хувьд илүү нэг­дэж байсан. Даншиг ийм л олон утга  учир, өөрийн дэг, ёс горимтой баяр наадам байгаа юм. Гэхдээ Богдуудын үеэс хойш 100-гаад жил мартагдсан.

Орчин үед сэргээн тэмдэглэснээр жуулч­дыг татах, соёлын томоохон наа­дам болж бүс нутаг, Ази тив,монгол туургатны хэм­жээнд өргөн тэмдэглэдэг баяр болгох бодлогын чанар­­тай алхмуудыг хийж байх шиг.Энэ талаар та юу хэлэх вэ?

-Жуулчдыг татах юм уу, баяр ёслол, найр наа­дам гэхээс илүү уламж­лалт ёс, өв соёлоо сэр­гээж байгаагаараа ач холбог­дол­той гэж харж байна.

Даншиг наадмын түүхэн сурвалжуудын талаар түүхч, судлаачдаас судалгаа авч, наадмын дэг жаягыггаргасан уу?  

-Түүхчийн хувьд хэ­лэхэд, гурван зүйлд ихээ­хэн анхаарсан. Нэгдүгээрт, 1728 онд II Богдыг залах үйл явдлыг нүдээр үзсэн хүний тэмдэглэл бий. Энэ бол хамгийн анхны мэдээ. Даншгийг хэрхэн зохион байгуулдаг, ямар ёс горимтой байсан зэрэг тодорхой бичсэн бай­даг. Хоёр дахь мэдээ нь 1861-1910 он хүртэл Монгол Улсад 50-аад жил Элчин консулаар сууж байсан хүмүүсийн гар­га­сан “Монголын ард түм­ний наадам” тов­химол, өөрсдөө оролцож байсан тэм­дэг­лэл байгаа. Гурав дахь сур­валж нь энэ баяр ёслолын үйл ажиллагаанд байнга оролцож байсан Маг­сар хурц гэдэг хүний “Долоон хошуу Даншиг наадам” гэдэг зохиол бай­гаа. Дөрөвдүгээрт, миний  ОХУ-ын архиваас олж ирсэн “Даншиг наадам” гэсэн бүрэн цуврал зураг бий. 1896 онд Хиагтад бай­сан Лужников гэдэг баян худалдаачин гэр бүлийнхээ хамт аялж ирж авсан Даншгийн зураг бай­гаа юм. Энэ дөрвөн баримтаас даншиг гэж юу байсан, яаж зохион бай­гуулж байв, ямар ёс дэг, жаягтай байсан бэ гэдгийг үндэслэж гаргасан. Манай хү­рээлэнгийн хувьд тө­рийн байгууллага, бид Дан­шиг наадмын дэг ёс ямар байсныг л гаргаж өг­сөн. Хэрхэн зохион бай­гуулж, яаж сценар хийс­нийг нь мэдэхгүй.

Бөхийн цол олгох ёс  ямар байсан юм бол?

-Даншгийн үед Богдын лүндэнгээр бөхийн цолыг олгодог байсан. Одоо бол Богд байхгүй бай­гаа, Монголд. Тэгэхээр яаж зохицуулж байгааг мэдэхгүй. Ер нь бол цаашид Аравдугаар Богд Мон­голд тодорно. Тэр үед уламж­лалаараа Богдод дан­­шиг өргөх нь тодорхой.

Наадмын үеэр Сарьд­гийн хийдээс олдсон ховор дурс­галуудаар үзэсгэлэн гар­гах уу?

-Энэ удаа үзэсгэлэн гар­гахгүй. Яагаад гэвэл, Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулж Өвөр­хангай аймгийн Эрдэнэ­зууд үзэсгэлэн гаргасан. Хамгаалалтын асуудал чухал учраас энэ талыг бодолцсон. Хүй долоон худагт ил үзүүлэх боломжгүй. Олдворуудын хувьд түү­хийн хосгүй дурсгал.

Танай хүрээлэнгийн хайгуул, судалгааны энэ зуны ажил ид дундаа яваа байх. Шинэ содон мэдээлэл,судалгааны нээлтүүдээс сонирхуулахгүй юу?

-Хоёр хүрээлэн нэгдээд таван сар болж байна. Хэд хэдэн томоохон ажлыг хийж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд бүх аймагт байгаа архео­логийн дурсгалын нэгдсэн сан байгуулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр хэн ч хаанаас ч интернэтэд ороод Булган аймгийн Хангал суманд юу байгааг шууд үзэж болох, Төв айм­гийн Баянцагаан су­манд юу байна гэдгийг харж болох бололцоогоор хан­гана. Хоёрдугаарт, үн­дэсний экспедицийн тоог нэмж, монголчууд өөрс­дөө хайгуулын анги ажиллуулж, одоо Сарьдгийн хийдэд судал­гаа явуулж байна. Тэн­дээс ойролцоогоор дөр­вөн метрийн урттай,  том хэмжээний бурхны суурь  гарч байгаа. Бурхны суурь маш их эвдрэлтэй хэдий ч одоогоос 400  зуун жилийн өмнө тийм том хэмжээний бурхныг монголчууд бүтээж бай­сан, тэр нь Өндөр гэгээ­нийх гэдгээрээ бас нэг том нээлт байх. Хэд хэ­дэн газар, тодруулбал Эгийн голд том  экспедиц ажиллуулсан. Монгол-Францын судалгааны 20 жилийн судалгаагаар үзэсгэлэн гаргасан. Өндөр гэгээн Занабазар судлалын  олон улсын хурлыг зохион бай­гууллаа. Монголын ард түмэн фронтод хэрхэн тусал­сан тухай том хэм­жээ­ний каталогийг хий­лээ. Одоо чөлөөлөх дайны катаологийг хийж байна. Ер нь бол манай ажилтнууд зав чөлөөгүй ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын түүхийг бид зөвхөн судлахаас гадна олон түмэнд түгээх зорил­гоор гурав хоногийн өм­нө Улаанбаатарын му­зейд Чехээс Монголд ажил­ласан хүний “1957-1963 оны Улаанбаатар”  сэдэвт үзэсгэлэнг зохион бай­гуулж, Чехийн пар­ламентын дарга айл­чил­лаа. Удахгүй бид Хубилай хааны ойд зориулсан олон улсын эрдэм шин­жилгээний хурлыг  хийнэ. Энэ хуралд Хубилай хаан болон Юань гүрнээр судалгаа хийдэг дэлхийн нэр хүнд бүхий эрдэмтэд анх удаа нэг дор цуглах юм. Сая бол Өндөр гэгээн Занабазарыг судал­даг эрдэмтэд анх удаа Монголд цугласан. Жишээ нь, эрмитажийн, Бээжин­гийн Чин гүрний судал­гааны төвийн дарга  зэрэг гол хүмүүс ирж Өндөр гэгээнийг дэлхийн хэмжээнд үнэлсэн.

Хубилай хааныг янз бүрээр үнэлж дүгнэдэг. Олон улсын хурлаар энэ үзэл ойлголтыг нэг мөр бол­гож,бүрхэг байгаа мэдээл­лүүдийг тодруулж чадах болов уу?

-Хубилай хааныг түү­хэнд янз бүрээр авч үз­дэг. Зарим талаар өрөөс­гөл ойлголтууд ч бай­сан. Үүнийг засах том алх­мууд хийгдэж байгаа. Олон улсын хурлаас өмнө 1960-аад оноос хойш Монгол нутагт судал­сан археологийн судал­гаан дотор Юань гүрэн бол Монголын Эзэнт гүрэнтэй холбоотой та­лаар “Хубилай хааны өв” нэртэй катаолог хийж байгаа. Мөн Монголын эзэнт гүрнээр судалгаа хийсэн дэлхийн шилдэг дөрвөн эрдэмтний номыг  анх удаа гаргана. Түү­нээс гадна Хубилай хааны Монголд байдаг, түүний байгуулсан цорын ганц хотыг /Өвөрхангай айм­гийн нутагт/ малтаж байна. Энэ сарын 24-нд хаалтын арга хэмжээг зохион байгуулна.

Су­далгааны албан ёсны мэ­дээл­лийг хэдийгээр өгөх вэ?

-Одоогоор археоло­гийн судалгаа ид өрнөж байна. Ирэх намар 9-10 дугаар сард судалгааны эхний үр дүнгийн талаарх  мэдээллийг олон нийтэд  өгнө. Судалгааны эцсийн үр дүн бол 1-2 жилийн дараа гардаг. Хамтарсан судалгаа, үндэсний экспедицийн бас нэг гол зорил­го нь олон нийтэд Монголын түүхийг зөв ойлгуулах юм. Нийтдээ ийм дөрвөн үе шаттай судалгаа явагдаж  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …