Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч олон төрлийн робот мэс ажилбарыг амжилттай хийж байгаа БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцохын сацуугаар элэг, цөс, нойр булчирхай, элэгний хортой, хоргүй хавдрын зөвлөгөө, үзлэгийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна.

 

БЛК МАКС эмнэлгийн эмч нар жил бүр тогтмол Монголд ирж, үнэ төлбөргүй үзлэг хийдэг бөгөөд мөн Монголын нарийн мэргэжлийн эмч нар тэр дундаа ХСҮТ-ийн эмч нарыг Энэтхэг улсад урьж, 1-3 сарын тусгайлсан сургалт хөтөлбөрүүдэд хамруулдаг байна.

Энэ удаад Монголд БЛК МАКС эмнэлгийн элэг, нойр булчирхай, цөсний мэс засал ба Элэг шилжүүлэн суулгах төвийн захирал, мэс засалч, Доктор Абхидийп Чаундхарийн багийн эмч, Ахлах зөвлөх, Доктор Нитен Кумараар ахлуулсан мэргэжилтнүүд хүрэлцэн иржээ. Тэд ГУРВАН ХОНОГИЙН турш үзлэг хийх бөгөөд мөн өмнө жил үзлэгт хамрагдаж байсан иргэдэд хяналтын үзлэгийг ч давхар хийх юм байна.

Тиймээс тус үзлэгт хамрагдах иргэд доорх дугаар, цахим хаягаар холбогдож, мэдээлэл авна уу.

Холбогдох утас: 80007008

Цахим хаяг: medzulhealth@gmail.com

Фб хаяг: Medzul Health

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гурван өрхөд гэр олголоо

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран гурван өрхөд өргөө цагаан …