“Зөнбилгийн тулаан”-ы ялагчийг “гол гаргажээ”

watermarkМанайхан Оросын “Зөнбилгийн тулаан”-ыг үзэх дуртай, ялагчдыг нь андахгүй. Гэтэл зөнбилэгчдийг хүртэл залилж мэхлэх зүрхтэй хүн байдаг аж.

“Зөнбилгийн тулаан 7” тэмцээний ялагч Илона Новоселова гэртээ “дуудлагын залуу” урьснаас болж хамаг хэрэг дэгджээ. Тэр эр Илонаг мэхэлж, секс зургуудтай гар утсыг нь хулгайлаад явсан гэнэ. “Би ганцаараа их уйтгарлаж байсан болохоор түүнийг гэртээ урьсан. Тимур өөрийнхөө утсыг эвдэрсэн гээд миний утсаар ярья гэж гуйсан юм. Гэтэл тэр утсыг маань аваад явчихдаг байгаа. Тэгэхээр би өөрөө сайн дураараа утсаа өгсөн болж таарлаа” гэж Илона ярив.

Илонаг транссексуал гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэр нэг хэсэг эр хүн болж явсан билээ.

Ингэхэд Илона тэр эртэй интернэтэд танилцжээ. Түүнийг Тимур Пашаходжаев гэдэг, 20 настай бөгөөд Крымээс ирсэн аж. Цагдаагийнхны мэдэгдсэнээр Тимур биеэ үнэлдэг юм байна. Тэр Москвад ирсний дараа Илонагаас гадна нэлээд хэдэн хүнийг “гол гаргаж” амжжээ.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. …