Нигерийн арми барьцаанд байсан 178 хүнийг чөлөөлжээ

0abee43b4bd7e944bigНигерийн армийн дайчид өнгөрсөн ням гарагт Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан 178 иргэдийг Борно мужид байрлах байшингаас суллажээ. Армийнхны чөлөөлсөн 178 хүний 101 нь  хүүхэд, 67 нь эмэгтэй бусад нь эрэгтэй хүн байжээ.

Мөн “Боко Харам” бүлэглэлийн удирдагч өөрийн хэдэн дайчдын хамтаар зугтаж байхад нь Бама тосгоны ойролцоогоос Нигерийн армийн цэргүүд барьж авсан аж. Ерөнхийлөгч Мухаммаду Бухари “Боко Харам” хэт даврагчдийн бүлэглэлийг эзэлж авна хэмээн амлалт өгч Нигер, Камеорон, Чад болон Бенин зэрэг улсаас 8700 цэрэг дайчлахаар төлөвлөөд буйгаа мэдэгджээ.

“Боко Харам” бүлэглэл нь Африкийн зүүн хойд зүгт сүүлийн зургаан жилийн турш Исламын улсыг байгуулахаар бослого дэгдээж, олон хүний аминд хүрээд байсан билээ. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чибок тосгоноос сургуулийн насны 280 гаруй охиныг хулгайлж байсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …